• 12 сарын 23, Даваа гараг
БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗРЫН ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД НЭГДЛЭЭ
213 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын хамт олон малчдад туслах аянд нэгдэж 490,000 төгрөгийг аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг болгон хандивлав.

Энэ үеэр аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс малчдад туслах аяны хүрээнд аймгийн хэмжээнд зохион байгуулсан ажлын тайланг тэргүүн Ж.Алтанцэцэг аймгийн Онцгой комиссын дарга Д.Мөнхсайханд гардууллаа.

Эмэгтэйчүүдийн зөвлөл улсын хэмжээнд өрнүүлсэн 10,000 нэмнээ аянд идэвхтэй оролцож 6110 нэмнээг малчдад олгосноороо улсдаа тэргүүлжээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

2024-03-12 18:00:00