• 12 сарын 23, Даваа гараг
"АЛСЫН ГЯЛБАА" САЙН ДУРЫН ЗӨВЛӨГӨӨ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
154 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Иргэд өөрсдийн нийгмийн хариуцлагыг ухамсарлан эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх, ялангуяа бэлгийн боловсролын тухай мэдлэг, хандлагаа нэмэгдүүлэн тэлэх нь ирээдүй хойч үед маань нэн чухал асуудал юм. “Алсын гялбаа” сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн дэмжих бодлогыг аймгаас баримталж байна.

“Алсын гялбаа” сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв нь аймгийн төвийн Есөн-Эрдэнэ төв зах дээр 2023 оны 09 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж, 2023 онд 580, 2024 оны эхний 2 сарын байдлаар 200 гаруй иргэнийг шинжилгээ, зөвлөгөөнд хамруулаад байна. Тус төв нь өндөгний цус хатган ХДХВ/ДОХ, тэмбүү, элэгний В,С вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнүүдийг эрүүл мэндийн даатгал харгалзахгүй үнэ төлбөргүй хийж, 5 минутын дотор хариуг гаргаж, үйлчлүүлэгчид хэрэгцээ шаардлагатай зөвлөгөө мэдээллүүдийг өгч ажилладагаараа онцлог юм.

Алсын гялбаа төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан үйлчлүүлэгчийн хүлээлгийн буйдан, гадна хаяг, хэвлэгч, цахим VPN Router, зөөврийн компьютер, хурууны хээ уншигч зэрэг 13.0 сая төгрөгний өртөгтэй тоног төхөөрөмж, хэрэгслийг өнөөдөр гардуулан өгөв.

2024-03-12 21:00:00