• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛ /ДЭС, ТУСЛАХ ТҮШМЭЛ/-ЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА.
428 ХҮН ҮЗСЭН БАЙНА

  Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлийн захиалгаар Төрийн захиргааны байгууллагуудын Удирдах албан тушаалын 1, Дэс түшмэлийн 14, туслах түшмэлийн 3 буюу нийт 18 сул орон тооны тусгай шалгалт зарлагдлаа.

Нэг. Тусгай шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

     Шалгалтын бүртгэл 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09.00 цагаас 03 дугаар сарын 26-ны 17.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн (Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем (csc.gov.mn)цахим хуудсаар дамжуулан явагдана.

    Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрдэл болон тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг “Цахим систем”-ээр хүсэлт гаргагчид мэдэгдэнэ. /Өөрийн эрхээр нэвтрэн орж “Шалгалтын мэдээлэл” цэсээс харна./

Хоёр. Тусгай шалгалтын хуваарь

      Шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 09.00 цагаас хуваарийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөл зохион байгуулна.

Гурав. Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

   Төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем (csc.gov.mn) цахим хуудсаас авах боломжтой.  

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2024-03-13 19:00:00