• 05 сарын 02, Пүрэв гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨХЧҮҮД "АЛТАН ЦОМ"-ЫН ШАГНАЛЫН МӨНГӨӨ МАЛЧДАД ХАНДИВЛАВ
26 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Алтан цомын барилдаанд оролцсон Баянхонгор аймгийн баг буюу Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо ахлагчтай, Улсын начин Ж.Чулуунбат дасгалжуулагчтай, Улсын начин Д.Цэрэнтогтох, Улсын начин Э.Батмагнай, Аймгийн арслан Т.Дүүрэнсаран, Цэргийн арслан Г.Жамбалдорж, Аймгийн арслан Б.Бат-Орших, Аймгийн арслан Т.Баттогтох нарын Хонгор нутгийн бөхчүүд Алтан цомын барилдаанд ялсан шагналын 4.750.000 төгрөгийг малчдад туслах аянд нэгдэн, Баянхонгор аймгийн онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг болгон хандивлалаа.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

2024-03-19 15:00:00