• 12 сарын 23, Даваа гараг
ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН ШИНЭЖИНСТ СУМД АЖИЛЛАВ
101 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.03.18/ Шинэжинст сумд ажиллав.

Сум 2000 гаруй малын хорогдолтойгоор энэ өвөл хаврыг даван туулж буй бөгөөд сүүлийн гурав хоногийн дулааралт нутгийн ихэнх хэмжээгээр байсан цасыг хайлуулжээ.

Аймгийн удирдлага нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нутгийн иргэдэд тодорхой мэдээлэл өгч, зарим сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж санал хүсэлтийг сонсов.

Энэ үеэр тус сумаас баруун хойд чиглэлд 8 км-т байрлах " Сэкер ресорсус Монголиа" ХХК-ний Хотгорын нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг судлав.

2024-03-19 15:00:00