• 12 сарын 23, Даваа гараг
МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 103 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭД ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНДАХ СПОРТЫН 6 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
197 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Спортын 6 төрөлт тэмцээнд Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339-р анги, Зэвсэгт хүчний 143-р тусгай хороот, Зэвсэгт хүчний 103-р тусгай салбар, Онцгой байдлын газар, Тагнуулын ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний хэлтэс гэсэн байгууллагуудын 500 гаруй алба хаагчид спортын 6 төрөлт тэмцээн, Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнээр тус тус өрсөлдөж байна.

Тус арга хэмжээний нээлтэнд Аймгийн засаг даргын орлогч Б.Батсуурь, Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Г.Нэмэхбаяр, Аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Сарангарав болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага хамт олон оролцлоо.

Спортын арга хэмжээнд нийлбэр дүгээр тэргүүн байр эзэлсэн байгууллага хамт олон Баянхонгор цэргийн хүрээний шилжин явах цомоор шагнагдана.

2024-03-19 17:30:00