• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР: ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА
239 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангадаг. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн хэмжээнд дадлага, сургалтыг амжилттай зохион байгууллаа.

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр” буюу 03-р сарын 28-ын 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарснаар Баянхонгор аймгийн 15 мэргэжлийн анги албад, төрийн албан хаагчид Баганат талбайд дадлага сургуульд бүрэн жагсав.

Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал дадлага сургуулийг нээж үг хэлэхдээ мэргэжлийн анги албадын бүрэлдэхүүнд хандан ард иргэдийн өмнө тулгамдсан аюул гамшгийн өмнө ямагт бэлэн байх үүрэгт нь амжилт хүсэв.

Ингэснээр Баянхонгор аймаг дахь мэргэжлийн анги албад гамшгийн үед ажиллах бэлэн байдлаа танилцуулж, аранз дэлгэж, жагсаалын бэлтгэл хангалаа.

Баянхонгор аймаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотнын хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.

2024-03-28 18:00:00