• 12 сарын 23, Даваа гараг
СУМ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ НАРЫН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ОНОЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ 2 ӨДРИЙН ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
121 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сум, байгууллагуудын эрх зүйн хөтөч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд иргэдийн мэдвэл зохих хууль тогтоомжийн мэдлэг олгох, онол арга зүйн зөвлөгөө өгөх болон иргэдэд хууль эрх зүйг сурталчлах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эрх зүйн сургалт сурталчилгааны ажлын хүртээмжийг сайжруулж чадавхжуулах зорилгоор 2024 оны 03 дугаар сарын 26, 27-ний өдрүүдэд танхимын давтан сургалтыг амжилттай зохион байгуулж ажиллалаа.

Тус сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс санаачлан сумдын Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан ажилтнууд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, сургуулиудын төлөөлөл, Насан туршийн суралцахуйн төвийн төлөөлөл болсон нийт 59 эрх зүйн хөтчийг цахим болон тахимын хэлбэрээр хамруулан мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүллээ.

Мөн аймгийн ҮЭ холбооны дэмжлэгтэйгээр сургалтад оролцсон эрх зүйн хөтөч нарын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж урамшуулан ажиллалаа

Идэвхтэй оролцсон нийт эрх зүйн хөтөч нартаа цаашдын ажилд нь ажлын амжилт хүсье

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

2024-03-30 15:00:00