• 05 сарын 09, Пүрэв гараг
АЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
21 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа байгууллагуудын удирдах ажилтнуудыг чадавхжуулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах сургалт 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

Чадавхжуулах сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Соёл, урлагийн газар, Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв, Жаргалтай амьдрал төв нийт 10 байгууллагын дарга, удирдлагын багийн гишүүд 33 хүн хамрагдав.

Сургалтаар Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүнг тайлагнах арга зүй, Төрийн албан хаагчийн ёс зүй ба авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Төрийн албан хэргийг кирилл, Монгол бичгээр хослон хөтлөх тухай, Хэвлэлийн мэдээ бэлтгэх арга зүй, Дипломат ёс, хувцаслах соёл зэрэг сэдвийн хүрээнд ойлголт мэдлэг олгож, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцов.

2024-03-29 18:00:00