• 12 сарын 23, Даваа гараг
УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭХЛЭВ
146 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗДТГ-аас аймгийн хэмжээний 135 удирдах ажилтны дунд нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг хоёр өдрийн турш зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд аймгийн хэмжээний төсөвт байгууллагын удирдлага, 20 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын нийт бүрэлдэхүүн оролцож байгаа юм. Зөвлөгөөний хүрээнд чиглэл тус бүрээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн талаар мэдлэг мэдээллийг удирдлагуудад олгохоор багцалсан сургалтыг өнөөдөр өгч байна.

Сургалтыг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нар үг хэлэхдээ шинэ тутам мөрдөгдөж буй хууль тогтоомжийг ажилдаа сайтар нэвтрүүлж, санаачилга ёс зүйтэйгээр хамт олон, сум орон нутгаа манлайлан ажиллахыг удирдах бүрэлдэхүүнээс хүсэв.

Зөвлөгөөний хүрээнд өнөөдөр /2024.04.01/ үдээс өмнө АЗДТГ-ын ХБТХОХ-ийн мэргэжилтэн Б.Ичинхорлоо сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдох хууль тогтоомжийн чиглэлээр сургалт мэдээлэл өгөв.

Харин үдээс төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал сэдвээр АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Отгонбаяр, Хууль тогтоомжийн хэрэгжилт цаашид анхаарах асуудал сэдвээр АЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн н.Отгонтөгс, Төрийн сангийн төлөвлөлт, төсөвлөлт, цаашид анхаарах асуудлаар АЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн Б.Жамъяндорж, Нийгмийн салбарын өнөөгийн байдал, анхаарах асуудал сэдвээр АЗДТГ-ын НБХ-ийн дарга В.Наранчимэг, Нийгмийн даатгалын багц хуулиар /шинэчилсэн найруулга/ Нийгмийн даатгалын газрын дарга Б.Азжаргал, Хүүхэд хамгааллын тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ ХГБХХГ-ын дарга Н.Мэндбаяр, Боловсролын салбарт гарч буй өөрчлөлт шинэчлэлт, Боловсролын ерөнхий хуулиар /шинэчилсэн найруулга/ БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал сэдвээр Шүүгчийн туслах Г.Мөнгөнцэцэг нарын мэдээллээр сургалт үргэлжилж байна.

 

 

2024-04-01 16:00:00