• 12 сарын 06, Баасан гараг
УДИРДАХ АЖИЛТНЫ АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
141 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн - 2024 хоёр өдрийн турш болж өндөрлөв. Зөвлөгөөн эхний өдөр төрийн хэм хэмжээнд мөрдөгдөх хууль тогтоомжийн талаар сургалт мэдээллийн агуулгаар явагдсан бол хоёр дахь өдөр хэлэлцүүлэг, 2023 оны үйл ажиллагааны хэрэгжилт, түүний үр дүн, энэ онд хамтран ажиллах гэрээ үзэглэх зэргээр олон талт хэлбэрээр үргэлжлэв.

Зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нээж үг хэлэхдээ ард иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй цалгуурдуулахгүй хүргэхэд шат шатандаа төрийн байгууллага, түүний удирдлага албан хаагчид анхаарч ажиллах ёстойг анхааруулсан юм.

Засаг дарга Д.Мөнхсайхан ажил орлоготой иргэнтэй байх үндсэн агуулгын хүрээнд аймаг орон нутагт хэрэгжүүлж буй бодлого төлөвлөлт, ажил арга хэмжээ, хэтийн төлвийн талаар тодорхой мэдээллийг зөвлөгөөнд оролцогчдод өглөө.

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн төрийн байгууллагын удирдлага, сумдын ИТХ-ын дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга зэрэг 150 гаруй албаны төлөөллүүд багтан, чиглүүлэгчээр АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал оролцов.

Зөвлөгөөний хүрээнд 2024 оны аймгийн хэмжээний нэрлэсэн жил “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийг зохион байгуулж, төрийн албан хаагчийн ёс зүй, анхаарах асуудал сэдвээр мэдээлэл өгч, Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнг танилцуулж цаашдын зорилтын талаар хэлэлцэн, нийт оролцогчдын баталснаар зөвлөмж гаргав.

Ингэснээр хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр 2023 онд тэргүүлсэн сум, байгууллагад аймгийн удирдлагууд шагнал гардуулж, Засаг дарга өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, 20 сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм.

Ийнхүү аймгийн удирдах нийт бүрэлдэхүүн 2023 онд хийсэн ажлуудад аа үнэлэлт дүгнэлт өгч, энэ онд хийж хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудаа цэгцлэн зөвлөлдлөө.

2024-04-02 14:00:00