• 05 сарын 04, Бямба гараг
НҮДНИЙ ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, НҮДНИЙ ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЛЭГ, ДАДАЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР БАЯНХОНГОР АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ
16 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголын нийт хүн амын хамгийн түгээмэл бэрхшээлийн нэг бол харааны асуудал байдаг. Энэ үүднээс алсын хараа муудах олон шалтгааныг эрт илрүүлж, эмчлэх замаар урьдчилан сэргийлэх эмчлэх боломжийг иргэд дээ олгож Баянхонгор аймаг Канад улсын Лаурел сан, Эрдэнэ ресурс, Эрүүл мэндийн яамтай хамтран нүдний өвчний эрт илрүүлэг, нүдний эмгэгээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн мэдлэг, дадал олгох цогц хөтөлбөрийг манай аймаг хэрэгжүүлэхээр болоод байгаа юм.

Энэ хүрээнд Канад Улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор, Лаурел сангийн Монгол дахь төслийн зохицуулагч, доктор Хью Парсонсоор ахлуулсан ажлын хэсгийг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нарын удирдлагууд хүлээн авч уулзан, зөвлөлдөх уулзалт хийлээ.

Баянхонгор аймгийн 20 суманд нүдний скринингийн чиглэлээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр хүүхдийг үзлэгт хамруулах хувь хэмжээг өсгөх, иргэдийн болор цайх болон хараа муудах олон шалтгааныг эрт үед нь илрүүлж, эмчлэхэд чухал ач холбогдолтойг талууд уулзалтаар ярилцав.

Мөн нүдний арчилгааг хэрхэн хийх, хамгаалах талаар боловсрол нөлөөллийн ажлыг олон нийтийн дунд хүртээмжтэй олгосноор иргэд өөрсдөө нүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх маш том дадалтай болох юм.

Монгол улсад анх удаа нүдний эрүүл мэндийн үзлэгт хамрагдах уг хөтөлбөрийг Баянхонгор аймаг хэрэгжүүлснээрээ иргэдээ хараа муудах, сохрох өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх үндэс суурийг тавьж буйгаараа онцлог юм.

2024-04-05 15:00:00