• 05 сарын 11, Ням гараг
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ
150 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс зохион байгуулагддаг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян өнөөдөр эхэллээ.

Энэ жил тус аяныг аймгийн хэмжээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриа дор барилгын бригадууд, авто засварчид, мужаан, оёдолчид, үсчин гоо сайханчид, газар тариалан эрхлэгчид, хоол үйлдвэрлэгчид зэрэг албан бус салбарыг хамруулан зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Арга хэмжээг аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Баянхонгор-Эрчим хүч ЦТХХК, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулан дээрх салбарын төлөөлөл 150 гаруй иргэнд мэдээлэл өглөө.

Аяны хүрээнд албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, малчдад чиглэсэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт мэдээлэл, ажил арга хэмжээг зохион байгуулах, аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндээ хамгаалах талаар бүх талын мэдээлэл, нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

2024-04-01 19:00:00