• 05 сарын 05, Ням гараг
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД СПОРТЫН ОЛОН ТӨРЛИЙН ТЭМЦЭЭН ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
31 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн харьяа байгууллагуудын ажилтан албан хаагчдын хоорондын нөхөрлөл, харилцаа холбоог бэхжүүлэх, ажлын туршлага солилцох, спортоор дамжуулан эрүүл мэндийг дэмжих зорилгоор энэ сарын 06, 07-ны өдрүүдэд спортын олон төрөлтөт тэмцээнийг Шинэ спортын ордонд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, "Чандмань Баянхонгор" ХК-тай хамтран зохион байгуулж байна.

Тэмцээний нээлт 04-р сарын 06-нд болж, АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар, "Чандмань Баянхонгор" ХК-ийн дарга М.Мөнхбат нар үг хэлэн, харьяа 20 гаруй байгууллага, ААН, ОНӨААТҮГ-ын баг тамирчдад амжилт хүсэв.

Тамирчид сагс, гар бөмбөг, дартс, теннисийн төрлүүдээр авхаалж самбаа, ур чадвар, хурд хүчээрээ энэ хоёрын өдрийн турш өрсөлдөн ялагчдаа тодруулах болно.

 

                                                  БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                                       ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС

2024-04-07 21:00:00