• 05 сарын 02, Пүрэв гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ДУУСАХАД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ
192 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлийн захиалгаар Төрийн захиргааны байгууллагуудын Удирдах албан тушаалын 2, гүйцэтгэх албан тушаалын 23 буюу нийт 25 албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын бүртгэл явагдаж байна.

Нэг. Тусгай шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

     Шалгалтын бүртгэл 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагаас 04 дүгээр сарын 16-ны 17.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн (Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем (csc.gov.mn)) цахим хуудсаар дамжуулан явагдана.

    Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрдэл болон тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг “Цахим систем”-ээр хүсэлт гаргагчид мэдэгдэнэ. /Өөрийн эрхээр нэвтрэн орж “Шалгалтын мэдээлэл” цэсээс харна./

Хоёр. Тусгай шалгалтын хуваарь

      Шалгалтыг 2024 оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд  хуваарийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөл зохион байгуулна.

Гурав. Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

   Төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем (csc.gov.mn) цахим хуудсар авах боломжтой.  

 

                        ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2024-04-15 16:00:00