• 05 сарын 02, Пүрэв гараг
"ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН КОМИСС” БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАА
16 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засгийн газрын Батлан хамгаалах зарим чиг үүргийг Баянхонгор аймагт төлөөлөн 2024 онд хэрэгжүүлэх гэрээ, Батлан хамгаалахын сайдын "Цэргийн эмнэлгийн комисс томилж ажиллуулах тухай" 2024 оны А/95 дугаар тушаал, Батлан хамгаалах үйл ажиллагааны хүрээнд цэргийн эмч нарын комиссын бүрэлдэхүүн Баянхонгор аймагт 04 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд ажиллаа.

Тус комисс нь “Хугацаат цэргийн алба хаах насны иргэдийн эрүүл мэндэд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам" сэдвээр сургалт, семинарыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, Цэрэг татлагын товчооны нарийн мэргэжлийн эмч нар, сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, хугацаат цэргийн албанаас түр чөлөөлөгдсөн иргэдтэй зохион байгуулж, сургалтын төгсгөлд сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнтэй санал солилцон, харилцан ярилцлага хийлээ.

Мөн Засгийн газрын 2017 оны 144 тогтоолын өвчин, эмгэгийн жагсаалт, аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн тайван цагт цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцэхгүй иргэдийг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллаа. 

 

                                                БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

2024-04-15 10:00:00