• 09 сарын 21, Бямба гараг
"ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ" БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ" ХАНГАЙН БҮСИЙН СУРГАЛТ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
75 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) нь “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгах нь” төслийг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд орон нутгийн бодлого, төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгах, цаашид аймгийнхаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах чадавх олгох сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ)-тэй хамтран 21 аймгийг хамруулан бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа юм.

Эхний сургалтыг Өвөрхангай аймагт 4 сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хишигбаатараар ахлуулсан 7 байгууллагын 11 төрийн албан хаагч хамрагдаж байна.

Тус сургалтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, ойлголт авч, орон нутгийн бодлого, төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгах, цаашид аймгийнхаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад манлайлж ажиллах юм.

                                                                           БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                                                                 ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС

2024-04-10 18:00:00