• 05 сарын 02, Пүрэв гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭНГҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
43 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар, МонҮМЭХ-ний ерөнхийлөгч Б.Ганзориг, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Оюун-Эрдэнэ нар болон МЭҮН-үүдийн малын эмч, салбарын мэргэжилтэн, ажилтан албан хаагчид оролцож байна.

Баянхонгор аймгийн мал эмнэлгийн газрын хамт олон 2023 оны хийж хэрэгжүүлсэн ажлаараа мал эмнэлгийн салбартаа 21 аймгаас шалгарч тэргүүн байр эзэлсэн байна. Тус шагналыг МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар, МонҮМЭХ-ний ерөнхийлөгч Б.Ганзориг нар зөвлөгөөний үеэр гардуулан өглөө.

Зөвлөгөөний үеэр Монгол Улсад шинжлэх ухааны мал эмнэлгийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан Төрийн одон медалиар шагнагдсан малын эмч , мэргэжилтэнгүүдэд шагнал гардуулав.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Богд сумын “Тусгал овоо” МЭҮН-ийн захирал, ахмад малын эмч Сангидоржийн Жигмэд, Шинэжинст сумын харъяат ахмад малын эмч Маамын Хүүхнээ, Баян-Өндөр сумын “БНЭ” МЭҮН-ийн захирал, ахмад малын эмч Зэсхүүгийн Нина нар Алтан гадас одонгоор Эрдэнцогт сумын харъяат ахмад малын эмч Юндэнгийн Энэбиш, Баянхонгор сумын “Дөвөнтийн нөмөр” МЭҮН-ийн захирал, ахмад малын эмч Мэнддаваагийн Долгорсүрэн, Баянцагаан сумын харъяат ахмад малын эмч Халтарын Дашзэвэг нар Хөдөлмөрийн хүндэт медалиар Баянбулаг суман дахь Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Бяхаржавын Энхболд, Шинэжинст сумын харъяат ахмад малын эмч Шүхээгийн Батцэцэг, Жаргалант сумын “Буураг эг хайрхан” МЭҮН-ийн захирал, малын эмч Туваангомбын Уранчимэг, Жаргалант сумын “Давхарын нуруу” хоршооны дарга, малын эмч Борын Болормаа нар тус тус төрийн дээд одон медалиар шагнагдав.

2024-04-15 17:00:00