• 05 сарын 02, Пүрэв гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА БОЛОН СЗДТГ-ЫН ДАРГА НАР ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАА ЭРГЭЛЭЭ
13 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгаас 2023 оны I ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Өвөрхайнгай аймагт байрлах Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Улаанбаатар хотын цэргийн хүрээний Зэвсэгт хүчний 120,326, Дотоодын цэргийн 805, 05 дугаар ангиудад алба хааж байгаа нутгийн цэргүүдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Цэргийн штабын бүрэлдэхүүнтэй эргэх үйл ажиллагааг 4 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аймгийн болон сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар нь орон нутагт Цэрэг татлагыг товчооны даргын үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалтангууд юм.

Цэрэг эргэх бүрэлдэхүүн цэргийн ангиудын үйл ажиллагаатай танилцаж, цэргийн алба хаагч нартайгаа уулзалт зохион байгуулахаас гадна иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний Барилга-Инженер цэргийн Удирдах газартай танилцлаа. Тус газрын дарга хурандаа Х.Батсайхан нь Баянхонгор аймагт Зэвсэгт хүчний Барилга-Инженеийн цэргийн 339 дүгээр анги байралдаг онцлогтой, иймд бид бүхэн аймгийн бүх сумтай хамтран бие биенээ дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Мөн энэ үеэр урлагийн хэсэгчилсэн тоглолт үзэж, “Бүх цэргийн Их хар Сүлд”-нд хүндэтгэл үзүүлэхээс гадна Монгол цэргийн музейг үзэж сонирхлоо.

Цэргийн алба хааж байгаа хонгор нутгийн залуус маань цог хиймортэй байлаа.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-04-15 16:00:00