• 05 сарын 01, Лхагва гараг
БАЯНХОНГОР СУМЫН УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БАГАНАТ ТАЙЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
9 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Баянхонгор аймагт Дотоодын цэргийн 832 дугаар тусгай салбар шинээр байгуулагдаж байна.

Баянхонгор сумын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж дотоодын цэргийн хамгаалалтад шилжсэнээр ард иргэд, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, хамгаалалтыг найдвартай түргэн шуурхай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

2024-04-18 11:30:00