• 05 сарын 11, Ням гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАГДАЖ 2024 ОНЫ АНХДУГААР ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
173 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг орон нутагт уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр анхдугаар хурлаа зохион байгуулсан.

Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн гишүүд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг дурьдлаа.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төв нь залуучуудын хөгжил, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний нийгмийн амьдрал, сайн дурын болон хүмүүнлэгийн ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэмжин ажиллаж байна.

 

2024-04-18 17:00:00