• 05 сарын 05, Ням гараг
БАЯНХОНГОР АЙМАГТ ШИНГЭН БОРДООНЫ ТУРШИЛТ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
15 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Япон Улсын эрдэмтэн Ютака Хасегава, Өлзийт-ХАА МСҮТ-ийн захирал Б.Лхагвадорж болон бусад төлөөлөл шингэн бордооны туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн талаар аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцлоо.

Япон Улсын эрдэмтэн Ютака Хасегава нь шингэн бордооны судалгаа шинжилгээний ажлыг хийдэг бөгөөд Япон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шингэн бордоог үйлдвэрлэж зах зээлд гаргасан байна.

Гэвч Япон болон Монгол орны хөрс, цаг уурын зөрүүтэй байдлаас шалтгаалан дээрхи шингэн бордоог манай орны хувьд шууд ашиглах боломжгүй тул Монгол орны хөрс, цаг уурт тохирсон шингэн бордоог үйлдвэрлэхээр Баянхонгор аймгийн Өлзийт-ХАА МСҮТ-тэй хамтран судалгаа, үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлээд байна.

Дээрх шингэн бордоо:

1. Ойн аж ахуй

2. Хүнсний ногоо

3. Мал аж ахуйд зориулагдсан 3 янз байдаг ба ойн аж ахуйн бордоо нь ургамлын өнгө үзэмжийг сайжруулах, хүнсний ногооны бордоо нь газар тариалангийн хувьд хөрсийг тэтгэх, мал аж ахуйн бордоо нь малын бодисын солилцоог эрчимжүүлэх ач холбогдолтой.

Өнөөдрийн байдлаар Өлзийт-ХАА МСҮТ нь Өлзийт сумын Бумбатад байх өөрийн талбайд туршилтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Цаашид хангайн бүсээс Жаргалант сум, говийн бүсээс Шинэжинст сумын Эхийн голыг түшиглэн туршилт судалгааны ажлыг хийхэд аймаг, орон нутгийн зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

2024-04-19 17:00:00