• 01 сарын 09, Пүрэв гараг
ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2024 ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
242 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Жендэрийн салбар хорооны 2024 оны 01 дүгээр улирлын хурал өнөөдөр (2024.05.06) болов. Тус хуралдаанаар Жендэрийн салбар хорооны 2024 оны төлөвлөгөөний явц, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2024 оны арга хэмжээний төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцлээ.

Хурлын үеэр Салбар хорооны гишүүд 2024 оны төлөвлөгөөний биелэлтийн явцыг нэг бүрчлэн танилцуулав.

Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2024 оны арга хэмжээний төлөвлөгөөний төслийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Жендэрийн салбар хорооны гишүүн В.Наранчимэг дэлгэрэнгүй танилцуулж, салбар хорооны гишүүдэд төлөвлөгөөнд саналаа тусгахыг зөвлөлөө.

2024-05-06 15:00:00