• 12 сарын 23, Даваа гараг
ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ХЯНАН ШАЛГАХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫГ БАЯНБУЛАГ, ХҮРЭЭМАРАЛ, БӨМБӨГӨР, БУУЦАГААН, БАЯНХОНГОР СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
152 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр удирдамжийн дагуу Хууль сурталчлах хянан шалгах, зөвлөн туслах ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж сурталчлах ажилд Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Бууцагаан, Баянхонгор сумын иргэд 303, төрийн албан хаагч 290, сурагч-123, нийт 716 хүн хамрагдсан байна.

Сумдын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрүүдийн 23 объектын 46 иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг хамруулсан ажил зохион байгуулж, 116 зөрчил илрүүлжээ.

Хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй 81 нэр төрлийн 8 кг, 279 ширхэг 1 683 700 төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч 8 иргэнд 48 заалт бүхий албан шаардлага, 6 заалт бүхий 3 зөвлөмж хүргүүлж мөн зөрчил гаргасан 4 иргэнд 400 000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг газар дээр нь авч, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна.

2024-05-06 12:00:00