• 12 сарын 23, Даваа гараг
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨРЛӨГ БОЛОВ
135 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголын хуульчдийн холбооны гишүүн нь хуульчийнхаа хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагааг сурталчлах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг Хуульчийн Про Боно өдөр болгон зарлаж орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил уламжлал ёсоор Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, хуулийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч сургалт зохион байгуулж байгууллаа.

2024-05-06 19:30:00