• 12 сарын 23, Даваа гараг
 БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2024 БОЛОВ
128 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймагт Барилгын салбар үүсэж хөгжсөний 67 жилийн түүхт ойг тохиолдуулан салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2024 арга хэмжээ өнөөдөр /2024.05.14/ боллоо.

Зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нээж үг хэлэхдээ "Өнгөрсөн онд хувийн хөрөнгө оруулалтаар 686 айлын 15 нийтийн орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан бөгөөд 21 аймагтаа 2-т орсон. Энэ нь манай аймагт сүүлийн жилүүдэд барилгын салбар ахицтай хөгжиж байгаа тод жишээ юм. Барилгын салбар өндөр ашиг олоход чиглэх бус иргэдийн аюулгүй амьдарч, ажиллаж хөдөлмөрлөх орчныг бүтээн байгуулахад чиглэх ёстой. Барилгын салбар цаг үеийн шаардлагад нийцсэн төлөвлөлт хийж, шинэ дэвшилтэд технологиудыг нэвтрүүлж, ухаалаг ногоон орчинг бүрдүүлэх шинэ зорилтууд тулгараад байна" гэж онцлоод дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг хүслээ.

Энэ удаагийн зөвлөгөөнд 20 сумдын Засаг дарга нар оролцож санал бодлоо илэрхийлж буйгаараа онцлог юм.

Баянхонгор аймгийн хэмжээнд барилгын тусгай зөвшөөрөлтэй 81 компани байдгаас барилга угсралтын 73, барилгын материалын 5 ААН, зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй 3 ААН үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд улсын төсвийн 270,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 51 төсөл арга хэмжээ, аймгийн орон нутгийн 6,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32 төсөл арга хэмжээний ажлууд хэрэгжиж байгаа юм.

2024-05-14 18:00:00