• 12 сарын 23, Даваа гараг
ЦЭВЭР ХОТЫН ХАМТ ОЛОН ЗОРИУЛАЛТЫН АЛБАН КОНТОРТОЙ БОЛНО
83 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цэвэр хот орон нутгийн өмчит ААТҮГ-ын хамт олон 2020 оны намар нөхцөл байдал хүндхэн, тохижилт тун тааруу дээрх байранд үйл ажиллагаа явуулж байлаа. Тухайн нөхцөл байдалтай аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцахад ажилчид цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажлын байрын нөхцлөө сайжруулах хүсэлтээ илэрхийлж байсан юм.

Тэгвэл тус саналууд бодит ажил хэрэг болж энэ хавар ажилчдын цалин 2-3 дахин хувиар нэмэгджээ. Мөн зориулалтын албан конторын барилгатай болгох ажил тун удахгүй эхлэх гэж байна.

Цагийн бэрх, халуун хүйтэнд өнжилгүй энэ хотыг, хотын иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдруулахад бүхий л бие сэтгэлээ дайчлан яваа тэд маань ажлаасаа буухдаа зориулалтын орчинд халуун усанд ордог, гараад зориулалтын танхимд хооллож, хамт олноороо хуралддаг, тус тусын өрөө ширээ сандал бүхий тохь тухтай орчинтой болох нь.

2024-05-17 09:43:00