• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ГОВИЙН СУМДАД ОЛГОГДСОН НЭР БҮХИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ
355 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын дарга Г.Занданшатар хууль бус газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдог асуудлыг ил болгож, шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ албан ёсоор илэрхийлээд байгаа юм. Тэгвэл Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл олгох асуудлыг орон нутгийн зүгээс хэрхэв ч дэмжихгүй байхад Баянцагаан, Баацагаан, Баянговь, Баянлиг сумдад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ. Үүнийг нягталж тусгай зөвшөөрлийг цуцлуулж өгнө үү гэсэн хүсэлтээ УИХ-ын даргад хүргэсэн юм.

Үүнийг үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар ашигт малтмал, газрын тосны газарт хандсанаар

1.Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг Урт хашаатын худагт олгогдсон “Париентес” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл,

2.Баацагаан сумын нутаг Ноён богд ууланд олгогдсон “Алтан шар тал” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл,

3.Баянговь, Баянлиг сумдын нутаг Шаварт булагт олгогдсон “Бадарванда” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга М.Батмагнай түдгэлзүүлжээ.

 

2024-05-17 13:45:00