• 12 сарын 23, Даваа гараг
НАМЫН ДЭЭД СУРГУУЛЬ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ НОГООН ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА
199 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсад төр, нийгмийн салбарын удирдах боловсон хүчин, төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлж, үндэсний хэмжээнд удирдах ажилтны нөөц бэлтгэдэг өнөөгийн төрийн албаны сургалтын байгууллагын үндэс суурь тавигдаад 100 жил болж байгаа билээ.

Удирдлагын академи нь 100 жилийн түүхэн хөгжлийн үе шат бүрд улс, нийгмийн бүхий л салбарын удирдах ажилтан, албан хаагчдыг сургаж хөгжүүлэх үүргээ нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж ирсэн.

Энэхүү түүхт 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Намын дээд сургуулийн ахмад төгсөгчид, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл өнөөдөр Номгон хайрхны бэл, түйн голын хөвөөнд “НАМЫН ДЭЭД СУРГУУЛЬ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ НОГООН ТӨГӨЛ” байгууллаа.

2024-05-17 19:00:00