• 05 сарын 10, Бямба гараг
2024 ОНЫ II УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА
445 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 3411 иргэн бүртгүүлсэн. 

Шалгалтыг  2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхим-д Салбар комисс зохион байгуулна.

Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж "Регистрийн дугаар"-аа бичиж хайх товч дарахад, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино.

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ЦАХИМ СИСТЕМ: https://exam.csc.gov.mn/

 

ТӨРИЙН АЛБАНЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2024-05-20 09:50:00