• 12 сарын 23, Даваа гараг
ӨСВӨР ҮЕД ЧИГЛЭСЭН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
198 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс, Жендэрийн салбар хороо, Ерөнхий боловсролын "Эрдэм" сургууль хамтран "Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөвгүүд, эрэгтэйчүүдийг татан оролцуулах нь" сэдэвт сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхий боловсролын "Эрдэм" сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар дунд, ахлах ангийн сурагчдад хүйс ба жендэрийн ялгаа, жендэрт суурилсан хүчирхийллийн мөн чанарыг танин мэдэх, ташаа ойлголтуудыг засан залруулах талаар мэдлэг олголоо.

2024-05-21 10:50:00