• 12 сарын 23, Даваа гараг
ДЭД ЗӨВЛӨЛҮҮДИЙГ БАЙГУУЛЛАА
130 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа.

Салбар зөвлөлийн хурлаар тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэж 5 дэд зөвлөлийг байгуулахаар тогтож бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталлаа.

Үүнд:

1.Гэр бүлийн хүчирхийлэл, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх/ Дэд зөвлөл

2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл

3.Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл

4.Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл

5.Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлүүдийг байгууллаа.

2024-05-24 17:00:00