• 12 сарын 23, Даваа гараг
“ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗЭЭЛ БАЯНХОНГОР АЙМАГТ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
122 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эх орны өнцөг булан бүрд малчин бүр хоршиж, нэгдэн бизнес эрхлэх боломжийг бий болгох, тэднийг дэмжих үүднээс Монгол Улсын Засгийн газраас санаачилан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн” Баянхонгор аймагт амжилттай өрнөж байна.

Тэгвэл өнөөдөр Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд Баянхонгор аймгийн хэмжээнд есөн суманд 24 хоршоо шинээр байгуулагдан, хоршооны оноосон 85 нэрийг олгоод буй юм._ Тэдгээрээс гурван хоршоо өнөөдөр Төрийн банкаар дамжуулан хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон Шинэ хоршоо хөдөлгөөний бүс хариуцсан багийн ахлагч нараас батламжаа гардан авлаа. Тодруулбал:

1.Баян-овоо сумын 9 гишүүнтэй “Дүүрэн баялаг мандал хайрхан”

2. Жинст сумын “Халзан арлын булаг” хоршоо,

3. Бөмбөгөр сумын “Ган мөнх бөх хоршоо“ нарын гурван сумын гурван хоршоо тэжээлийн ургамал тариалах, мал өсгөх, хашаа хороогоо сайжруулахаар 250,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд /таван жилийн хугацаатай/ хамрагдаж, тус тусын төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Ийнхүү Баянхонгор аймгийн малчид хоршоочид шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хоршиж нэгдэн хөдөлмөрийн үр шимээ хүртэх эхлэл тавигдлаа.

Төсөл бүрийн үр шим өндөр байх болтугай.

2024-05-28 16:00:00