• 12 сарын 23, Даваа гараг
ЖУНИОР ТОЕФЛ ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫГ БАЯНХОНГОР ХОТОД АНХ УДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
94 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Дэлхийд манлайлах Баянхонгорчууд” төсөлт ажлыг албан ёсоор хэрэгжүүлэгч Мазаалай академи & Сантис боловсролын байгууллагын ментор багш нарын баг аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Баянхонгор аймгийн Баянхонгор хотноо анх удаа “Жуниор тоефл” олон улсын шалгалтыг амжилттай зохион байгуулав.

TOEFL Junior Олон улсын стандарт үнэлгээ, Англи хэлний мэдлэг чадварын гарааны үнэлгээ хийх шалгалтад 06 дугаар сарын 01-ний өдөр 35 сурагч оролцож орон нутагтаа олон улсын оноогоор, англи хэлний түвшингөө амжилттай баталгаажууллаа.

Нийт шалгуулагчиддаа баяр хүргэе!

Мэргэжлийн ментор багш нар зөвлөн чиглүүлж бэлтгэж оролцуулсан энэхүү сургалт нь цаг үеэ олсон маш өгөөжтэй бодит ажил болж чадсанд багш сурагчид болон эцэг эхчүүд асран хамгаалагчдаас талархал хүлээгээд байна.

Энэ зуны турш Мазаалай академи гадаад хэлний бүх шатны сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн тус аймгийн ЕБС-уудтай тогтмол хамтран ажиллахаар боллоо.

Энэ хүрээнд 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Соого Сэйкио сургуулийн танхимд үнэ төлбөргүй англи хэлний дамжаа, 16:00-17:30 цагийн хооронд англи хэлний ЭЕШ-ын бэлтгэл явагдаж байна.

Холбогдох мэдээлэл:

Facebook page: Mazaalai academy

Утас: 95516972, 80979590

2024-06-05 14:00:00