• 12 сарын 23, Даваа гараг
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
71 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл аймгийн Цагдаагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, эрүүл мэндийн газартай хамтран 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн сурагчдад “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл”, “Хүн худалдах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх, “Утаат тамхины хор уршиг”-ийг ойлгон таниулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь амьдралд хөл тавьж буй ирээдүйн эздийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил түүний хор уршгийн талаарх эрх зүйн болон бусад мэдээлэл дутмагаас шалтгаалж алдаж эндэх, гэмт хэрэг зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх юм.

Сургалтанд Баянхонгор сумын Ерөнхий боловсролын 6 сургуулийн нийт 170 гаруй сурагчид хамрагдлаа.

 

Баянхонгор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

 

2024-06-07 19:00:00