• 06 сарын 22, Бямба гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР, БОГД, ШИНЭЖИНСТ СУМД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮРЭН ТОНОГЛОГДСОН, ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО
146 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Богд, Шинэжинст сумдын эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, өвчтөнийг яаралтай тээвэрлэх явцад цахилгаан хэрэглээ, хүчил төрөгчийн баллоноор хангагдсан, зүрхний цахилгаан бичлэг, цусны даралт, цусан дахь хүчилтөрөгч, зүрний цохилт зэрэг амин чухал үзүүлэлтийг тогтмол хянах мониторинг суурилуулсан, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашиныг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар сумдын эрүүл мэндийн төвийнхөнд хүлээлгэн өгчээ.

Хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах үйлсэд үүн шиг хэрэгтэй зүйл юу байх билээ.

2024-06-07 19:00:00