• 12 сарын 23, Даваа гараг
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ: СУМ, БАГТ АЖИЛЛАСАН НЭГ ЖИЛИЙГ 1.5 ЖИЛТЭЙ ДҮЙЦҮҮЛЖ ТООЦНО
135 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад дэмжлэг болгох зорилгоор сум, тосгоны эрүүл мэндийн төв, багт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, ахиулах хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1.5 жилтэй дүйцүүлж, ажилласан жилийн шаардлагыг 50 хувиар бууруулж, сум, тосгоны эрүүл мэндийн төв, багт 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, ажлын тайланг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгаж байх сайдын тушаал гаргалаа.

Өргөн уудам газар нутагт тархай бутархай суурьшсан хүн амын 46 орчим хувь нь алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг манай улсын хувьд 1000 км2 газар нутагт тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн мэргэжилтний тоо Улаанбаатар хотод 2000 гаруй, аймгийн төвд 500 орчим, харин суманд 10 хүрэхгүй байна. Иймээс хөдөө, орон нутагт эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллахыг бүхий л талаар дэмжих шаардлага байгаа юм.

2024-06-08 20:00:00