• 12 сарын 23, Даваа гараг
ИРЭХ ДАВАА ГАРИГААС ЭХЛЭН АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД 08 .00-17.00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА
447 ХҮН ҮЗСЭН БАЙНА


"Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд төрийн албан хаагчдын гэр бүлдээ зарцуулах цаг, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амралт, чөлөөт цагийг зохицуулах зорилгоор Баянхонгор аймгийн төр захиргааны байгууллагын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
 

Тодруулбал, ирэх Даваа гариг буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн аймгийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна.
 

Тус хуваарь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжих аж.
 

2024-06-12 10:40:00