• 05 сарын 10, Бямба гараг
МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР (Sс.D) МУИС-ИЙН ПРОФЕССОР Л.ТЭРБИШИЙН ОРЧУУЛГААР ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ГУРАВДУГААР ДҮР “ХАНЧИН ЧОЙЖИЛ ЛУВСАНЦЭВЭЭНЖАВЧОГБАЛСАМБУУГИЙН ЦАДИГ” НОМЫГ ХЭВЛҮҮЛЖ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОЖ БАЙНА
169 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, Их соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, Хамба номун хан, ханчин чойжил Эрдэнэбандид хутагт, ууган зурхайч, Монголын бурхан шашны 3 зулын нэг Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 385 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд “Бат оршил” өргөх шашин соёлын хүндэтгэлийн арга хэмжээг 2024 он 07 дугаар сард зохион байгуулахаар болсон.

Энэ хүрээнд түүх, соёлын олон ажил зохион байгуулж, ард иргэд, хүүхэд, залуучууддаа соёлын өвийг түгээх ажлыг хийхээр төлөвлөж байгаагийн нэг нь “Ламын гэгээний гуравдугаар дүр Лувсанцэвээнжовчигийн намтар “Ханчин чойжил Лувсанцэвээнжавчогбалсамбуугийн цадиг” буюу “Зуун ухааны түгээмлийн эзэн Бодисадвагийн мөн чанарт дээд лам Лувсанцэвээнжавчогбалсамбуугийн цадиг”-ийг өгүүлсэн төгс хувьтны эгээрлийг хангагч галбарваасан модон хэмээх оршвой” хэмээх номыг Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), МУИС-ийн профессор Л.Тэрбишийн орчуулгаар эмхэтгэл болгон хэвлүүлж, олны хүртээл болгож байна.

Энэ бүтээлийг ард олны хүртээл болгоход бидэнтэй хамтран ажилласан Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашны их сургууль, МУИС-ийн профессор Л.Тэрбиш болон бусад байгууллага, хамт олонд баярлаж,талархсанаа илэрхийлье.

 

ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

2024-06-17 14:00:00