• 12 сарын 23, Даваа гараг
Богд сум: ТҮЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА
118 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын дарга Г.Занданшатарын тойрогтоо хэрэгжүүлж буй Богд сумын Түйн голын төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна.

64.7 метрийн урттай төмөр бетон гүүрийн зураг төсвийн дагуу гүйцэтгэл бетон цутгалт, зах болон завсрын тулгууруудын шон, суурийн ажлуудыг үргэлжлүүлж, дэр бетон, ар хана, далавчны бетон цутгалтыг удахгүй авахаар төлөвлөжээ.

Түйн голын гүүр ирэх 08 сард ашиглалтад орсоноор манай говийн бүсийн сумдын иргэд гол усанд боогдолгүй, аюул осол авааргүй шуурхай зорчих боломжоор бүрэн найдвартай хангагдах юм.

2024-06-19 14:00:00