• 05 сарын 10, Бямба гараг
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ, НИЙТИЙН ДЭГ ЖУРАМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРЛАА
167 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн Засаг даргын "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, нийтийн дэг журам, аюулгүй байдлыг хангах тухай" А/372 дугаар захирамж батлагдав.

Тус захирамжийн хүрээнд:

1. Аймгийн хэмжээнд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

2. Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, хууль зөрчсөн үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо.

3. Согтууруулах ундааны эрэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, цагийн хуваарийг чанд мөрдөж, иргэдэд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдаалахыг аж ахуйн нэгжийн захирал нарт үүрэг болгов

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн аливаа үйлдэлд өртөхгүй байж, түүнээс урьдчилан сэргийлэх, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг нийт иргэд та бүхэнд уриалж байна.

2024-06-21 15:40:00