• 12 сарын 23, Даваа гараг
“ХҮҮХДИЙН ХЭРЭХ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ” ТӨСЛИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
101 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүүхдэд тохиолдох А бүлгийн стрептококкийн гаралтай ангина, халдвар илрүүлэх оношилгоо эмчилгээ, хүүхдийн хэрх өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар сум, өрхийн Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг 2024 оны 07 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Төслийг Баянхонгор аймагт 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд ирэх 9 дүгээр сараас эхлэн 33000 гаруй хүүхдийг үзлэг оношилгоо, эмчилгээнд хамруулж, аймгийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байна.

Уг төсөл хэрэгжсэнээр хүүхдийн стрептококкийн халдварыг эрт оношилж, төгс эмчлэх нь стрептококкийн ангина, фарингит, хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Тус төслийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа Баянхонгор аймгийн уугуул ЭМЯ-ны Чих хамар хоолой судлалын салбар зөвлөлийн гишүүн, ЭХЭМҮТ-ийн ЧХХМЗТ-ийн эрхлэгч, Монгол улсын Хүний гавьяат эмч, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Б.Дэлгэрмаа танд Баянхонгорчуудын нэрийн өмнөөс халуун талархал дэвшүүлж, ажлын амжилт сайн сайхныг хүсье.

 

2024-07-08 14:00:00