• 12 сарын 23, Даваа гараг
ЗАСАГ ДАРГА АЛБАН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАДАГ ЛАНД 200 АВТОМАШИНЫГ ШИНЭЖИНСТ СУМЫН ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЭВ
59 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын эмнэлэгийн түргэн тусламжийн автомашин эвдэрч, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл тасрах байдал үүссэн байна. Иймээс Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тус сумын эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, алсын дуудлага, тусламж үйлчилгээг хэвийн явуулах боломжоор ханган, өөрийн албан хэрэгцээндээ ашигладаг Ланд - 200 маркын / 0001 БНА/ автомашиныг шилжүүллээ.

Автомашиныг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал тус эмнэлгийн эмч жолоочид хүлээлгэн өгөв.

2024-07-08 10:00:00