• 12 сарын 23, Даваа гараг
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ БОЛОН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР ДУУСНА
473 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.4, 7.1-т заасныг тус тус үндэслэн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.
     Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлийн захиалгаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын 10, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 15, буюу нийт 25 албан тушаалын сул орон тоо зарлагдаж тусгай шалгалтын бүртгэл хийгдэж байна.

Нэг. Тусгай шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

     Төрийн албаны тусгай шалгалтад оролцох хүсэлтийг 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн цахим шалгалтын
hh.csc.gov.mn хаягаар ирүүлнэ үү. 

    Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрдэл болон тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг “Цахим систем”-ээр хүсэлт гаргагчид мэдэгдэнэ. /Өөрийн эрхээр нэвтрэн орж “Шалгалтын мэдээлэл” цэсээс харна.

Хоёр. Тусгай шалгалтын хуваарь

      Шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагаас хуваарийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөл зохион байгуулна.

Гурав. Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

     Төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем (csc.gov.mn) цахим хуудсаас авах боломжтой.  

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2024-07-16 14:30:00