• 12 сарын 23, Даваа гараг
УЛСЫН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ӨСВӨРИЙН ХАРВААНД БАЯНХОНГОРЫН ӨСВӨРИЙН ХАРВААЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ
215 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Улсын их баяр наадмын Үндэсний сурын өсвөрийн харваанд Баянхонгор аймгийн өсвөрийн харваачид амжилттай оролцжээ.

12-14 насны тэргүүн байрт

Баянхонгор аймгийн Богд сумын харъяат, БТСГ-ын цэц мэргэн клуб. Номгон сургуулийн 6б ангийн сурагч Банзрагчийн Түшиг-Эрдэнэ

15-17 насны эмэгтэй дэд байрт

Баянхонгор аймгийн Заг сумын харъяат, БТСГ-ын Цэц мэргэн клубын харваач, Номгон сургуулийн 9б ангийн сурагч, Эрдэнэчулууны Бадамдолгор

Балчир нас эмэгтэй дэд байрт Баянхонгор аймгийн Заг сумын харъяат, БТСГ-ын Цэц мэргэн клубын харваач. Нийслэлийн 92-р сургуулийн 2е ангийн сурагч Мөнхсайханы Энхлэн

Балчир нас эмэгтэй 3-р байранд

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харъяат, БТСГ- ын Цэц мэргэн клубын харваач. Баян Ойт сургуулийн 3а ангийн сурагч Нацагдоржийн Оюунтүлхүүр

9-11 насны эмэгтэй 5-р байранд

Баянхонгор аймгийн Баацагаан сумын харъяат, БТСГ-ын Цэц мэргэн клубын харваач Номун Далай цогцолбор сургуулийн сурагч Батдуламын Янжинлхам тус тус шалгарч Төрийн их наадамдаа Хонгор нутгийнхаа нэрийг гаргажээ.

2024-07-16 15:00:00