• 12 сарын 23, Даваа гараг
ЛАМЫН ГЭГЭЭНИЙ БАГШ, ТАМТОГ РЕНБҮЧИ БАЯНХОНГОР АЙМАГТ МОРИЛОВ
49 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БНЭУ-аас Дээрхийн гэгээн XIV Далай багшийн шадар туслах, Намцил дацангийн хамба лам Тамтог Ренбүчи дээдэс Баянхонгор аймагт морилон ирлээ.

Ламын гэгээн Данзанжамбалчойшинэн, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Баянхонгор аймгийн бурхан шашны төв Ламын гэгээний Гон Гандан Дэдлин хийдийн хамба лам Б.Баянжаргал нар түүнийг угтан авав.

Баянхонгор аймагт анх удаа морилж буй Далай багшийн шадар, Ламын гэгээний дээдэс багшид аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал бат оршил өргөх баяр наадмын урилгыг аймгийн танилцуулгын хамт гардуулсан юм.

Тагтом Ренбүчи багш Ламын гэгээний Гон Гандан Дэдлин хийдэд 2024 оны 07 сарын 23-нд муу бүхнээс гэтэлгэх Жанрайсагийн жинан, 07 сарын 26-нд Цагаан Дэмчиг номын айлдвар хүртээх бөгөөд Ламын гэгээний 385 жилий ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэнд бат оршил өргөх баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм.

2024-07-23 11:19:38