• 12 сарын 23, Даваа гараг
Баянхонгор: ШИНЭЭР ӨВЛИЙН ХОЁР ХҮЛЭМЖ АШИГЛАЛТАД ОРОВ
66 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БНХАУ-ын Жючуань хот болон Баянхонгор хот хоорондын хамтран ажиллах найрамдлын гэрээний хүрээнд энэ оны 05-р сараас 500 сая төгрөгийн өртөг бүхий нарны эрчим хүчний хүлэмжийн төслийг манай аймагт эхлүүлж, 50х8м-ийн хэмжээтэй, автомат усалгааны систем бүхий хоёр хүлэмжийг барьж ашиглалтад орууллаа. Уг хүлэмжид анхны тариалалтыг хийж, өргөст хэмхийн үрийг суулгаад байгаа юм.

Жючуань хотын Дуньхуан хотын ХАА-н технологийн төвийн агрономич Ван Хай уг ажлыг ахалж өвлийн хүлэмжийн түлхүүрийг Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Энхбаярт /2024.07.21/ хүлээлгэн өгөв.

2023 онд зуны 100 ширхэг хүлэмжийг нэг дор, Шинэ суурьшлын бүсэд хоёр өвлийн хүлэмжийг Баянхонгор аймаг тус тус байгуулсан бол энэ удаа БНХАУ-ын Жючуань хотын дэмжлэгтэйгээр дахин хоёр өвлийн хоёр хүлэмжтэй болж иргэдээ ажилтай орлоготой байлгах, эрүүл хүнс хэрэглэх бодлогоо амжилттай хэрэгжүүлж, жилийн дөрвөн улиралд хүнсний нарийн ногоогоо өөрсдөө тариалах боломжийг нэмэгдүүлсээр байна.

2024-07-22 11:30:00