• 05 сарын 10, Бямба гараг
ШИНЭЖИНСТ СУМЫН ЭМНЭЛЭГИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ НӨХЦӨЛТЭЙ БОЛГОВ
186 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шинэжинст сумын эрүүл мэндийн төвийн засварын ажлыг аймаг болон сумын орон нутгийн хөгжлийн сангийн 819,4 сая төгрөгийн төсөвт өртгийн хүрээнд “Плутус Велт” ХХК 2023-2024 оны хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өглөө.

Ингэснээр сумын эмнэлэг цэвэр бохир усанд холбогдсон эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, тохь тухтай орчин нөхцөлд ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх нөхцлөөр хангагдлаа.

2024-07-18 11:40:00