• 12 сарын 23, Даваа гараг
БАРТААТ ЗАМЫН ОЛОН УЛСЫН РАЛЛИ УРАЛДААН “ТОРГОНЫ ЗАМ - 2024” БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
47 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Дакар ралли”-н дараа орох бартаат замын олон улсын ралли уралдаан “Торгоны зам-2024” өндөрлөлөө. Уралдааны гараа долдугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Томск хотоос эхэлж Монголын нутгаар дамжин, нийт 5500 орчим км замыг туулан долдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод барианд орсон байна.

Бартаат замын тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийн энэхүү уралдаанд 13 орны 106 багийн тамирчид ачааны машин, жийп, квадроцикл, мотоцикл гэсэн 4 ангилалд уралджээ. Тэд ОХУ-ын 5 мужийн нутаг дэвсгэрийг өнгөрч Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтрэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн газар нутгийг дайран өнгөрсөн юм.

Манай аймгийн тухайд олон улсын ралли уралдааныг ямар нэг саадгүй хэвийн үргэлжлэх нөхцлөөр ханган 20 тогооч, 40 эмч, 100 гаруй зохион байгуулагч, 900 гаруй тамирчин, 340-350 техник хэрэгслийн байршил, амрах хоноглох газрыг бэлтгэн зэхэж, 21 зөөгч, 16 гал тогооны туслах ажилтан, 15 талбайн цэвэрлэгээний ажилтныг цалинжуулан ажиллууллаа.

“Торгоны зам - 2024” олон улсын ралли уралдаан нийт 11 гарааны дараа Улаанбаатар хотод бариандаа ороход манай улсаас ОУХМ П.Мөрөн мотоциклын төрөлд 2 дугаар байр эзэлж ерөнхий ивээн тэтгэгчийн “За волю к победе” цом хүртсэн байна.

2024-07-17 18:00:00