• 05 сарын 10, Бямба гараг
ЛАМЫН ГЭГЭЭН ДАНЗАНЖАМБАЛЧОЙЖИШИНЭН СҮСЭГТЭН ОЛОНДОО НОМЫН АЙЛДВАР ӨРГӨЖ БАЙНА
295 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Монголын бурхны шашны гурван зулын нэг Эрдэнэбандида хутагт Хамба Номун Хан Ханчэн чойгял Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд Бат оршил өргөх ёслол хүндэтгэл, шашин соёлын баяр наадам, Хангайн бүсийн хурд - 2024 энэ сарын 26, 27, 28-нд болно.

    Арга хэмжээг эхлүүлж Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн 2024 оны 07 сарын 24-нд шарын шашныг үндэслэгч Их Богд Зонхава ламын таван ламрим хэмээн алдаршсан Бодь мөрийн зэрэг номуудын нэг болох “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” буюу “Ламрим дүйдон” номыг сүсэгтэн олондоо тайлбарлан эш лүнгийн хамт хүртээж байна.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан ном айлдварыг нээж үг хэллээ.

     Ном айлдварын хоёрдахь өдөр буюу 07 сарын 25-ны 09:00 цагт Ламын гэгээнтэн сүсэгтэн олныхоо нас буяныг уртасган үйлс зохиолыг нь дэлгэрүүлэхийн тухайд Цэнд-Аюуш бурхны “Насны авшиг”- ийг хайрлаж эхлэх юм.

      Номын айлдвар ерөөл авшигийг түмэнтээ хүртэж, үйлс буянаа түгээн дэлгэрүүлэх сүсэгтэн олон та бүхнээ морилон саатахыг урьж байна.

 

ХАНГАЙН БҮСИЙН ХУРД-2024, ЛАМЫН ГЭГЭЭНИЙ 385 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

2024-07-24 20:40:00